CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Америк худалдааны шинэчилсэн гэрээ байгуулав

01-16-2020 12:48

Эрх тэгш харилцан хүндэтгэсний үндсэн дээр Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн анхан шатны гэрээнд гарын үсэг зурах ёслол Америкийн Цагаан ордонд орон нутгийн цагаар 1-р сарын 15-нд боллоо.
Гарын үсэг зурах ёслолд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Хятадын талын ахлагч Лю Хэ үг хэлэв. Тэрбээр Хятад, Америк хоёр орон худалдаа, эдийн засгийн анхан шатны гэрээг байгуулсан нь Хятад, Америкт төдийгүй дэлхий нийтэд ашигтай гэжээ.
Гэрээний агуулгад өмнөх үг, оюуны өмчийг хамгаалах, технологи шилжүүлэх, хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, санхүүгийн үйлчилгээ, валютын ханшны ил тод байдал, худалдааг өргөтгөх, хоёр талын үнэлгээ, маргааныг шийдвэрлэх зэрэг есөн бүлэг багтаж байгаа юм.
Тус өдөр талууд, Хятадын бараа бүтээгдэхүүнд одоо ноогдуулж байгаа татвараа Америк шат дараалалтайгаар цуцлах, татварын өсөлтийг бодитоор бууруулах тохиролцоонд хүрэв.
"БНХАУ, АНУ-ын худалдааны хоёр дахь үе шатны хэлэлцээрийн талаарх хэлэлцээ тун удахгүй эхлэх болно" гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгджээ.
  Хятад Америкийн худалдааны маргаан нэг жил хагас үргэлжилж байгаа юм.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр