CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Оманы султанд цахилгаан утас илгээв

01-13-2020 16:12

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оманы султан Кабус Бин Сайд зуурдаар нас нөгчсөнд харамссанаа илэрхийлсэн эмгэнэлийн цахилгааны утсыг энэ сарын 12-нд тус улсын шинэ султан Хайтам бин Тарик аль-Саидад илгээв. Ши Жиньпин БНХАУ-ын Засгийн газар, ард түмний болон өөрийгөө төлөөлж султан асан Кабус Бин Сайд нас барсанд гүнээ харамсан гашуудаж буйгаа дурдан Оманы ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.
Ши Жиньпин: “Султан Кабус Бин Сайд агсан бол Оманы ард түмний хайр хүндэтгэлийг олсон шилдэг удирдагч төдийгүй Оманы хөгжил дэвшил, Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан хүн юм. Султан Кабус Бин Сайд Хятадын ард түмний сайн анд бөгөөд Хятад-Оманы стратегийн түншлэлийн харилцаа, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаанд хүчин зүтгэл гаргаж, хоёр орны ард түмний нөхөрлөлийг зузаатгасан билээ. Хятад улсын Засгийн газар болон ард түмэн Хятад-Оманы харилцааг чухалчлан үздэг. Талууд цаашдаа ч хамтран зүтгэж, Хятад-Оманы стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулна гэдэгт би итгэлтэй байна гэжээ.
Мөн тус өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин, Хайтам бин Тарик аль-Саидад Оманы шинэ султан болсонд баяр хүргэж шинэ ажилд нь амжилт хүссэн байна.
Ши Жиньпин “Хятад, Оман дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаанд ихээхэн ахиц гарч, бие биедээ харилцан итгэлцсэн стратегийн түнш болсон билээ. Миний бие Хятад-Оманы харилцааны хөгжлийг ихэд чухалчилдаг бөгөөд Омантай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгтээ итгэл төгс байна” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ