CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Үүрэг хариуцлагаа баталгаажуулах нь” дүгнэлтийн хурал Бээжинд болов

01-09-2020 11:34

 “Үүрэг хариуцлагаа баталгаажуулах нь” тусгай сургалт, дүгнэлтийн хурал 8-ны өдөр Бээжин хотод болж өнгөрлөө. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл тавив. ХКН ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээн, Хятадын үндэстнүүдийн түүхэн хүсэл мөрөөдлийг биелүүлэн, үүрэг хариуцлагаа баталгаажуулж, намын дотоод хяналтаа чанд мөрдөн, үзэл баримтлалаа төгөлдөршүүлжээ. Намын ариун шударга байдлыг эвдэх хүчин зүйлийг туйлбартай арилган, намын дотор бугласан хавдрыг устгахыг чухалчилж байна. Уг санаа, үүрэг хариуцлагаа байталгаажуулж, намын үндсэн зарчмаа чанд мөрдөн биелүүлэх ёстой. Нам нийтээрээ энэ удаагийн сургалтыг шинэ эхлэл болгон, намын гишүүд өөрийн шүүмжлэлээ сайтар хийж, намын хувьсгалт шилдэг уламжлалыг залгамжилж, намын үзэл санааг мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлахыг үргэлжлэн баримтлах ёстой гэв.

Ши Жиньпин: “Үүрэг хариуцлага баталгаажуулах тусгай сургалтын ажиллагаа бол ХКН-ын 19-р их хурлаас гаргасан чухал шийдвэр. ХКН-ын Төв хороо ажлын чухал агуулга болгон сайтар бэлдсэн, сайн зохион байгуулалттай байсан. Өнгөрсөн 5-р сараас тусгай сургалтын ажиллагаа хоёр үе шаттай явагдаж, өнөөдрийн байдлаар үндсэндээ биелэгдэж байна. Бүх шатны намын зохион байгуулалт, намын гишүүд, кадр нар шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаас гүнзгий суралцаж, коммунист үзэл суртал, итгэл үнэмшил, үйл ажиллагаагаа нэгтгэж чадав. Мөн андгай тангарагтаа үнэнч байж ард түмэнд амласан амлалтаа ухамсарлан хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэх, олон түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг даруй түргэн шийдэх, улс төрийн амьралд цэгц шударга оролцон, намын ажилд саад тотгор үгүй болов” гэжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Жао Лэжи, Хань Жэн, БНХАУ-ын даргын орлогч Ван Чишань нар хуралд оролцож, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны “Уг санаагаа марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах” тусгай сургалтын удирдах багийн дарга Ван Хүнин хурлыг хөтлөв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр