CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

С.Хянган номынхоо нээлтээр үзсгэлэнгээ гаргав

01-09-2020 13:54

Утга зохиолч шүүмжлэгч, бэхэн зураач С.Хянганы “Бутархайгаас бүхлийг хайхуй” номын нээлт, бэхэн зургийн үзэсгэлэн Хятадын олон улсын соёлын солилцооны галерейд болов. Энэ сарын 10-ны өдөр нээгдсэн тус үзэсгэлэнд түүний 40 шилдэг бүтээл тавигджээ. С.Хянган сүүлийн 10 жилийн ажил амьдралын явцад төрсөн төрөгдөл, дурсамж, мэдрэмжүүдээ нэгтгэн “Бутархайгаас бүхлийг хайхуй” номоо бүтээсэн бөгөөд номын эхний бүлэг нь урлаг уран зохиол, нийгмийн амьдралын тухай зохиогчийн үзэл, байгаль эхийн тухай мэдрэмжүүдээс бүтжээ. Дараагийн бүлэгт Хятадын өнөө цагийн нэр алдартай уран бүтээлчид, урлагийнхны тухай дурсамж, ярилцлага, сүүлийн бүлэгтээ гадаадын нэрт зохиолчдын бүтээлтэй танилцсан мэдрэмжүүдээ сул тэмдэглэл хэлбэрээр буулгасан байна. Энэ нь шүүмжлэгч С.Хянганы хоёр дахь ном бөгөөд өмнө нь “Омголон хөлчүү нас” хэмээх эссэ дурсамжийн номоо хэвлүүлж байсан юм. Сүүлийн үед зохиолчид уран зурагт шимтэх үзэгдэл Хятадад хүрээгээ тэлж байгаа бөгөөд тэдний дотроос утга зохиол судлаач С. Хянган тэргүүлэгч чанартай содон бүтээлүүдээрээ хэдийнэ танигдаж амжсан юм. Тэрбээр 2018 оны долдугаар сард Бээжин дэх Орчин үеийн утга зохиолын ордонд 60 шилмэл бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байсан билээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ