CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн цэргийн бааз руу Ираны тал пуужин харвав

01-08-2020 14:06

Иракийн нийслэл Багдад хотод Америкийн Зэвсэгт хүчин цохилт өгсний улмаас Ираны Исламын хувьсгалт гвардын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсантай холбогдуулан Ираны Исламын хувьсгалт гвардын “Кудс” тусгай анги энэ сарын 8-ны үүрээр Америкийн Иракт буй цэргийн бааз руу арваад пуужин харвасныг Синьхуа агентлаг энэ сарын 8-нд Иракийн хэвлэлээс иш татан мэдээлэв.

Анбар мужийн нэрээ нууцалсан цэргийн төлөөлөгч Синьхуа агентлагийн сурвалжлагчид Америкийн цэргийн бааз энэ өдрийн үүрээр 20 гаруй пуужингийн цохилтод өртсөн болохыг батлав. Агаарын довтолгооны улмаас Америкийн цэргийн баазын сэрэмжлүүлгийн дохио сонсогдож, АНУ-ын цэрэг нисдэг тэргээр бааз дээгүүр эргэлдэж эхлэв гэжээ.
Синьхуа агегнтлагийн мэдээ нийтлэгдэх хүртэл хүний амь эрсдэж, шархадсан тухай мэдээлэл алга байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр