CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Кирибатийн Ерөнхийлөгчтэй уулзав

01-07-2020 11:11

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 6-нд Ардын их хурлын ордонд Кирибатийн Ерөнхийлөгч Танети Мамаутай уулзав.

Ши Жиньпин: Шинэ оны эхэнд эрхэм Ерөнхийлөгч Танети Мамау таньтай уулзах болсондоо баяртай байна. Өнгөрсөн есдүгээр сард нэг Хятад улс байх зарчим дээр суурилан Хятад-Кирибатийн харилцааг сэргээсэн биллээ. Энэ бол хоёр оны харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал, эрхэм ерөнхийлөгч болон Кирибати улсын засгийн газар алсын хараатай улс төрийн зорилго тод алхам хийсэн явдал гэдгийг Хятад улс өндөр үнэлж байна. Харилцаа сэргээснээр талууд бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж чамлахааргүй амжилт гаргасаар байна. Хятад-Кирибатийн харилцааг сэргээсэн нь хоёр орны иргэдэд үр өгөөж өгч, харилцааны ирээдүйг саруулсгав. Эрхам Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал Хятад-Кирибатийн харилцааны чухал үе шатыг гэрчиллээ. Хятад улс Кирибатитай хамтран ажиллаж хоёр орны харилцааг шат ахиулан урагшлуулж, амжилт дүүрэн болгоход бэлэн байна.

Танети Мамау: Кирибати хөндлөнгийн оролцоог арилган БНХАУ-тай харилцаа сэргэх чухал шийдвэр гаргасан шалтгаан нь Хятад улс бол найдвартай холбоотон гэдэг итгэл дээр сууриласан юм. Харицаа сэргээд төдийлөн удаагүй ч талуудын хамтын ажиллагаанд зохих амжилт гарч байна. Кирибати улс нэг Хятад улс байх зарчмаар Хятад улсын эрх мэдэл, нутаг  дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Хятад улсын "Нэг улс хоёр байгууламж"-ыг хүндэтгэн, харилцаагаа нягтруулна гэдгийг би ахинтаа онцлон хэлэх байна гэв. Кирибати Хятад улсын үнэтэй дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлээд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, загасны аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтойгоо илэрхийлжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ