CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хулганатай марк худалдаанд гарлаа

01-06-2020 16:49

 Энэ сарын 5-нд Хятадын шуудангийн "Цагаан хулгана жил" маркийг танилцуулах  ёслол Бээжинд боллоо. 2020 онд билгийн тооллын цагаан хулгана жил тохиож байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын шуудангаас 12 жилтэй цуврал марк гаргаж эхэлсний 40 жилийн ой мөн давхцаж байгаа юм.
China Post группын захирал Люй Айли, дизайнер Хань Мэйлин нар цагаан хулгана жилийн маркийг олон нийтэд танилцуулжээ. Тус маркны нэг иж бүрдэл нь хоёр ширхэг, тус бүрийн үнэ нь 1.2 юань юм байна.
Маркийг бүтээхдээ лазерь хэвлэл, хамгийн шинэ өнгөлөх технологи зэргийг ашиглажээ. Цуглуулагчдад зориулан гаргасан "Цагаан хулгана" маркийг сонирхогчид China Post-ын Weсhat аппликэшнээр орж үзэх, захиалах боломжтой юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ