CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Каннын наадамд нэр дэвшсэн Хятадын арт кино

12-19-2019 14:26

 Хятадын бие даасан уран бүтээл “Зэрлэг галуут нуур” нь Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналд нэр дэвшиж байгаа бөгөөд нээлтээ хийснээсээ хойш арав хоногийн турш дотоодын зах зээлээс 190 сая юань буюу 27.2 сая ам.долларын орлого олжээ. Энэ кино нь Хятадын уран бүтээлчдийн дотоодын зах зээл дэх амжилтаараа хоёрт орж буй сайн бүтээл юм. “Long day`s journey into night” киногоороо залуу Хятад найруулагч Би Ган 282 сая юанийн орлогоор дээд амжилтыг тогтоож байсан билээ. “Зэрлэг галуут нуур” кино нь Хятадын өмнөд хотод амьдрах цөхрөнгөө барсан гэмт хэрэгтний амьдрал, гэр бүлийнхээ төлөө хэрхэн амь биеэ зольж байгааг өгүүлдэг. 1968 онд төрсөн найруулагч Дяо Берлиний кино наадмын “Алтан баавгай” шагналыг “Хар нүүрс, нимгэн мөс” бүтээлээрээ хүртэж байв. Хэдийгээр Хятадын кино болон телевизийн салбарт хэцүү үе тулгарч байгаа ч арт киноны хувьд энэ кино нь дахин сэргэлт болж өгч буй юм. Өмнө нь арт бүтээлүүд кино жагсаалтад төдийлөн үнэлэгдэж гарч ирж байсангүй. “Зэрлэг галуут нуур” кино олон төрлийн хөрөнгө оруулалт татаж, Хятадын алдарт од Ху Ги, Гуи Лунмэй нарыг урилгаар тоглуулсан нь цахим орчинд шуугиан тарьж чадсан юм. Алибабагийн Тмолл гала болон шууд дамжуулалтын од Ли Жякигийн тусламжтайгаар тасалбарынхаа борлуулалтыг амжилттай нэмэгдүүлсэн билээ. “Хятадын арт кинонууд төрөл, агуулга, хүртээмжтэй байдлаараа шинэ төвшинд хүрч байна” гэж тус киноны продюссер Шен Янь хэлсэн бөгөөд тэр Хятадын маш олон арт киног гадны зах зээлд хүргэж байсан. “Зэрлэг галуут нуур” кино ОХУ, Австрали, Шинэ Зеландад хэдийнэ нээлтээ хийгээд байна. 2020 оны гуравдугаар Франц, Испани, Америкт нээлтээр төлөвлөжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр