CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2019 онд 100 сая юаниас дээш үнэд хүрсэн Хятадын арван урлагийн бүтээл

12-19-2019 14:27

Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч буй урлагийн бүтээлүүд олны анхаарлыг татдаг. Яагаад гэвэл тэдгээр бүтээл нь тухайн жилийнхээ урлагийн зах зээлийн хөгжлийн хандлагыг тодорхойлж байдаг билээ. Хятадын хөрөнгөтнүүдийн судалгааны пүүс болох Хурун хүрээлэн болон Артроны урлагийн зах зээлийн хяналтын газраас гаргасан “2019 оны Урлагийн хөрөнгө оруулалт ба Хятадын хөрөнгөтнүүд” тайлангаас харвал урлагийн гурван томоохон дуудлага худалдааны зах зээлийн 80 гаруй хувийг АНУ, БНХАУ болон Их Британи гурван улс бүрдүүлж буй юм. Энэ дундаас АНУ хамгийн том зах зээлтэй буюу нийт зах зээлийн 40 орчим хувийг эзэлж буй бол Хятад улс 29 хувиар хоёрдугаарт, Их Британи 18 хувиар гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Хятадын урлагийн бүтээлийн үнэлгээ анх 2009 онд 100 сая юаниас давж байсан билээ. Арван жилийн дараа 100 сая юанийн бүтээлүүдийн эргэлтийн хурд нь  2017 оны оргил үзүүлэлтээс хойш буурсан. Гэсэн хэдий ч 2019 онд Хятадын дөрвөн ч урлагийн бүтээл 200 сая юаниас давсан нь урлагийн зах зээлд “200 сая юанийн эрин” гэх шинэ хаалгыг нээсэн бөгөөд энэ нь урлагийн зах зээлд сайны дохио юм.
Хятадын урлагийн зах зээлд дараах бүтээлүүд 2019 оны 100 сая юанийн үнэлгээг давсан байна.

Жао Меньфугийн захиа буюу Хятадын уламжлалт калиграф

Ли Кираны “Урт гуравдугаар сар” буюу орчин үеийн Хятадын уран зураг

Пан Тяньшөүгийн “Борооны дараах нарс мод” орчин үеийн Хятадын уран зураг

 Чин гүрний үеийн хийц маяг бүхий шар шаазан ваар

“Саньюгийн нүцгэн бие” нэртэй 20 дугаар зууны контемпорари бүтээл

 

 Чин гүрний үеийн хийц маяг бүхий луугийн зурагтай шаазан ваар

Жао Вөү-Ки-гийн “Гурвалсан зураг” 20 дугаар зууны контемпорари бүтээл  

Ли Кираны “Манжуурын уулс” орчин үеийн Хятадын уран зураг 

 Ү Гуанжуны орчин үеийн “Lion grove” цэцэрлэгт хүрээлэн орчин үеийн Хятадын уран зураг 

 Ван Мэнийн Хятадын уламжлалт калиграф болон уран зураг

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ