CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад “Хаан ширээний тоглоом”-ыг онлайн хувилбараар гаргана

12-17-2019 10:57

“Хаан ширээний тоглоом” кинотой ижил гэгддэг Долоон хаант улсын дайн Хятадын баримтат киног Тенсент компани энэ сарын 11-ний өдөр тусгай гишүүддээ үзүүлсэн байна. Зохиолч болон найруулагчаар кино бүтээгч Жин Тиэму ажилласан бөгөөд долоон хэсгээс бүрдэх уг цуврал баримтат кино нь  МЭӨ 475-221 оны эртний Хятадын Дайчин үеийн долоон хаант улсын мөхөл, сэхлийг харуулжээ. Хэдийгээр  анги тус бүрд бидний мэдэх жүжигчид тоглож, гол дүр, хаан, сайд, ханхүү, эрдэмтэн,  стратегич зэрэг олон дүр гарах боловч албан ёсны түүх, археологийн олдвор зэрэгт үндэслэсэн баримтат кино болгож бүтээсэн нь илүү сайн болсон талаар кино найруулагч 12 дугаар сарын 9-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ