CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цасны улмаас Бээжин хотын замын хөдөлгөөнд саад учирч байна

12-17-2019 10:57

 Ням гаригт Бээжин хотод цас орсны улмаас нислэгүүд цуцлагдаж, автобусны маршрутууд өөрчлөгдсөн талаар нутгийн удирдлагууд даваа гаригт мэдээллээ. Өчигдөр өдрийн 2:30 цагийн байлаар Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардах 66 нислэг, гадагшаа нисэх 50 нислэг цаснаас болж цуцлагдсан болохыг вебсайт дээрх мэдээлэл харуулж байв. Цас орж, зам мөстсөнтэй холбоотойгоор өчигдөр өглөөний 10 цагийн байдлаар 29 автобусны маршрут өөрчлөгдөж, зарим хөдөлгөөнийг түдгэлзүүлэхэд хүрсэн талаар нутгийн тээврийн комиссоос мэдээлсэн байна. Ням гаригт Бээжинд цас орох талаар дөрвөн шатлалт сэрэмжлүүлгийн хамгийн доод түвшний хэмжээ болох хөх дохиог асаажээ. Ням гаригийн оройны 07 цагаас даваа гаригийн өглөөний 09 цагийн хооронд орсон цас 3.9 мм зузаантай байсан бөгөөд аажмаар цасны хэмжээ багасах талаар орон нутгийн цаг уурын албаныхан мэдээлсэн байна. Хотын цасыг арилгахаар 50 гаруй хүн, 6500 гаруй тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ