CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс хөгжиж буй улс орнуудтай арга туршлагаа хуваалцана

12-17-2019 12:00

Хятад улс дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж, 2011 оноос хойш хөгжиж буй улс орнуудад нэг тэрбум гаруй юань буюу 143 сая ам.долларын тусламж үзүүлсэн болохыг Мадрид хотноо болсон НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн бага хурлын үеэр албаныхан онцоллоо.
Байгаль орчны дэд сайд Жао Инминий хэлж байгаагаар, өнгөрсөн хугацаанд Хятад улс хөгжиж буй 33 оронтой цаг уурын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн 120 орны 2000 гаруй мэргэжилтэнд байгаль орчин, цаг уурын судалгаа шинжилгээний чиглэлээр сургалт зохион байгуулсан байна.
"Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал бол нийт хүн төрөлхтний асуудал мөн. Ялангуяа хөгжиж буй орнууд цаг уурын өөрчлөлтийн хамгийн том хохирогч болж байна" хэмээн салбарын сайд Жао Инминь хэлээд, хөгжиж буй орнуудтай технологийн ололт амжилтаа хуваалцаж, судалгааны арга туршлага солилцох тал дээр Хятад улс ихээхэн анхаарч байна гэж онцлон тэмдэглэлээ.
Дэлхийн дулаарлын таагүй үр дагавараас гадна эдгээр орнуудын хөгжлийг дэмжих, ядуурлыг арилгах, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зэрэгт анхаарч байгаагаа Хятадын тал НҮБ-ын чуулганы үеэр онцолсон байна.
Мөн Хятад улс хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдэхийн тулд НҮБ болоод олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ