CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс нэг сая гаруй эм зүйчтэй боллоо

12-16-2019 14:07

Энэ оны арваннэгдүгээр сарын сүүлийн байдлаар албан ёсны эрх бүхий эм зүйчдийн тоо 1.03 саяд хүрсэн талаар Хятадын Үндэсний эмийн бүтээгдэхүүний удирдах газраас мэдэгдлээ.
Үүнээс 460 мянга гаруй эм зүйч нь мэргэжлийнхээ дагуу эмийн сангуудад ажиллаж байгаа ажээ. 1994 онд албан ёсны эрх бүхий эм зүйчдийн сүлжээ бий болсноос хойш энэ салбарын менежмент, үйл ажиллагаа улам боловсронгүй болж, шинэ түвшинд хүрсэн гэж Үндэсний эмийн бүтээгдэхүүний удирдах газрын ажилтан Ян Вэй хэллээ.
2020 оны эцэс гэхэд 10 мянган иргэнд  ногдох эм зүйчийн тоог 4-өөс дээш болгож, хот хөдөөгийн бүхий л эмийн сангуудыг албан ёсны эрх бүхий эм зүйчтэй болгох тал дээр анхаарч ажиллах ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ