CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төрийн албаны шалгалтын түүхийг олон нийтэд танилцуулж байна

12-16-2019 14:07

Хятад улс төрд зүтгэх ноёд түшмэд, эрдэмтэн мэргэдээ маш өндөр шалгуураар сонгон шалгаруулж авдаг байсныг түүхийн олон сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Эзэн хааны дор ажиллах ноёд түшмэдийг “Көжү” гэх тусгай шалгуураар сонгон шалгаруулдаг байсан бөгөөд шалгалтын энэ системийг олон нийтэд дүрслэн таниулах зорилготой үзэсгэлэн Бээжин хотноо үүд хаалгаа нээлээ. 
Үзэсгэлэнд Суйгаас Чин гүрний үе хүртэл 1300 гаруй жилийн шалгалтын түүхийг дэлгэн харуулсан бөгөөд Хятадын төрт улсуудын түүхэнд өндөр албанд томилогдон ажиллаж байсан эрдэмтэн мэргэд, ноёд түшмэдүүдийн мэдлэг боловсролыг танилцуулж, тухайн үед төрийн албанд сонгон шалгаруулалтын ямар арга хэлбэр ашиглаж байсныг  дэлгэн үзүүлжээ.
Ингэхдээ тухайн үеийн шалгалтын өрөө, шалгалтын янз бүрийн үе шат, шалгалтын материал зэргийг судалгааны үндэслэлтэйгээр дууриалган хийснээс гадна орчин үеийн технологи ашиглан  зочдод илүү бодитоор дэлгэн тавьсан байна.
Энэхүү үзэсгэлэн ирэх оноос орон даяар аялах бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 5 хүртэл Бээжин хотноо үзэгчдийн хүртээл болох ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ