CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын “Bronze Lucia” брэнд Шанхайн загварын долоо хоногийг өнгөллөө

12-16-2019 10:02

Хятадын “Bronze Lucia” брэнд 2020 оны хавар, зуны цуглуулгаа Шанхайн загварын долоо хоногийн тайзнаа толилуулав. Зургаан загвар зохион бүтээгчийн танилцуулсан зургаан өөр сэдэв бүхий цуглуулга нь Хятадын залуу үеийнхний загварын чиг хандлагын өнгө төрхийг харуулжээ. Шоуны эхэнд Хориотой хот болон язгууртан гэр бүлүүдээс үндэслэн бүтээсэн загварын цуглуулгуудыг тайзнаа гаргасан юм. Шанхай хот хог хаягдлыг ангилах бодлого сурталчилж байгаатай холбогдуулан хоёр дахь цуглуулгаа байгаль орчноо хамгаалах санаанаас сэджээ. Гурав дахь загварын цуглуулгыг хүүхэлдэйн киноны алдарт зураач, олноо Бай Ча хэмээн алдаршсан Лянь Кидонтой хамтарсан байна. Лянь олноо тарган, дээрэнгүй, хар цагаан зүсмийн муур Ү Хуань (таны сүр жавхлан) хэмээх зурагт номоороо алдартай билээ. Тус брэнд нь жүжигчин Ма Ли, загварын Ciqi China болон W зочид буудалтай үлдсэн гурван цуглуулгадаа хамтран ажиллажээ. “Bronze Lucia” брэндийг загвар зохион бүтээгч Лу Ся 2013 онд үндэслэсэн бөгөөд тэр Бээжингийн загварын их сургуулийг төгсөөд хожмоо нь Италид мөн энэ чиглэлээрээ суралцсан байна. Брэндийн гараагаа Лолита загварын даашинзуудаар эхлүүлж байсан бол одоо залуу, дэгжин хэв маягийг илэрхийлсэн бүтээгдэхүүнүүдэд төвлөрөн ажиллаж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ