CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол соёл уламжлал ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд бүртгэгдлээ

12-16-2019 10:02

 Монголын үндэсний уламжлалт ундаа хөхүүрийн айраг гаргаж авах арга техникийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөлөх жагсаалтад бүртгүүлсэн болохыг Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  мэдээлжээ. Уламжлалт соёлын энэхүү аргыг бүртгэж авах шийдвэрийг Колумбын нийслэл Богота хотод болсон Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны үеэр гаргасан байна. Айраг гаргаж авах уг арга техник нь үндэсний ёс заншил, зан үйлтэй холбоотой бөгөөд гүүний сүүг хөхүүр буюу үхрийн ширэнд бүлүүрээр бүлж исгэдэг аж. Айраг бол монголчуудын уламжлалт үндэсний ундаа юм. Айраг гаргаж авахын тулд гүүний шинэхэн сүүг хөхүүрт доод тал нь 500 удаа гараар бүлж исгэсгэдэг байна. Монголчууд ихэвчлэн зун, намрын улиралд айраг исгэх бөгөөд айраг нь хүний биеийг хоргүйжүүлэх, амьсгалын замын өвчнийг эмчилж, уушгийг цэвэрлэхээс гадна хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг хэмээн үздэг аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр