CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад улс хурдацтай “ногоорч” байна

12-12-2019 15:10

 Хятад улс ногоон хөгжлийг дэмжих бодлого баримталж, ойжуулах ажлыг орон даяар идэвхтэй хэрэгжүүлсний үр дүнд ойн нөөцөө хамгийн хурдацтай өсгөж буй улс орноор нэрлэгджээ.
 Сүүлийн 30 жилийн судалгаанаас үзэхэд, Хятадын ойн сан бүхий газар нутгийн хэмжээ жил бүр тогтмол тэлж, өнгөрсөн оны байдлаар 220 сая га талбайд хүрсэн байна.  Энэ бол ногоон хөгжлийг эрхэмлэн хэрэгжүүлж буй хамгийн том туршлага гэж Фужөү хотод болсон “Ойн менежментийн үндэсний чуулга уулзалт”-ын үеэр албаныхан онцоллоо.
 1970-аад онд нийт газар нутгийн 12.7 хувийг ойн сан бүхий газар нутаг эзэлж байсан бол, 2018 онд 22.9 хувь болж өссөн талаар Хятадын үндэсний ойн аж ахуйн байгууллагын мэдээлэлд дурджээ.
 Ойжуулалтын чиглэлээр амжилт олсон гол үндэс нь орон нутгийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж байна. Тиймээс Хятад улс цаашид ч мөн хариуцлагын тогтолцоог улам бэхжүүлж, ногоон хөгжлийг дэмжих болно гэж Ойн аж ахуйн газрын захиргааны дарга Жан Жянлун онцлон тэмдэглэлээ. 
 Мөн тэрбээр ойн нөөц эрчимтэй нэмэгдэж байгаа ч, Хятад улсад экологийн гаралтай бүтээгдэхүүн хомс хэвээр байгааг чуулганы үеэр сануулсан байна. Иймээс модны чанарыг сайжруулж, ойн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа холбогдох албаныхан мэдэгдлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ