CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шанхайн Диснейлэнд “Zootopia”-гаар амьсгална

12-12-2019 11:43

Шанхай хотын Диснейлэндийн нэг хэсгийг “Zootopia” энимэйшний сэдэвтэйгээр бүтээж эхэлсэн бөгөөд энд энимэйшний алдартай дүрүүдийг авчрах болно гэжээ. Энэ нь Шанхайн Диснейлэндийн сэдэвчилсэн найм дахь бүтээн байгуулалт төдийгүй дэлхий дээрх Zootopia-гийн орчныг бүрдүүлсэн анхны Диснейн парк болж байна. 2016 онд тус энимэйшн Хятадын зах зээлд 1.53 тэрбум юанийн /217 сая ам.доллар/ орлогоор оройлж, амжилт нь энэ оны наймдугаар сард нээлтээ хийсэн “Ни Жа” Хятадын энимэйшн гарах хүртэл үргэлжилсэн билээ. Шинэ орчин нь амьтдын хотыг дүрслэн харуулах ба Ник, Жуди болон энимэйшний бусад дүрүүдийг харуулахаас гадна Диснейн ажлуудаас толилуулахаар зорьж буйг албаныхан хэлж байлаа. Уг шинэ бүтээн байгуулалт нь Pixar студийн “Тоглоомын түүх”-ийн бүтээн байгуулалтын дараа орох Диснейн хоёр дахь том өргөтгөл юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ