CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Зуны ордон анхны хуанлигаа гаргалаа

12-10-2019 10:03

 Бээжин дэх Зуны ордон саяхан анхны албан ёсны хуанлигаа гаргасан бөгөөд хааны ордны цэцэрлэгийн бүтэн жилийн турш өөрчлөгдөж буй дуу алдам гайхалтай байгалийн агшнуудыг энд багтаажээ.
Үүнд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн тус газрын сонгодог хэв маяг бүхий уран барилгын олон талт байдлыг харуулснаас гадна Хятадын 24 цаг улирлын талаар эндээс олж мэдэх боломжтой аж. 24 цаг улирал гэдэг нь Хятадууд эрт үед нарны эргэх хөдөлгөөнийг ажиглан улирал солигдохтой холбогдуулан өдөр тутмын үйл хэрэг, газар тариалангаа зохицуулахын тулд сахиж ирсэн систем юм. Энэхүү шинэ хуанли нь пүрэв гаригт буюу Олон улсын сайн дурын ажилтнуудын өдөр хэвлэгдэн гарчээ. НҮБ-ын ерөнхий ассамблэйн сайн дурын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор энэ шийдвэрийг гаргасан аж. Сайн дурын ажилтнууд пүрэв гаригт Зуны ордноор зочлох жуулчдад хөтөч хийж хэвлэгдсэн хуанлиг бэлэглэжээ. 2019 он гэхэд Зуны ордонд сайн дурын ажилтнууд 20 мянга гаруй  цаг ажиллаж, үйлчилсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр