CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Амтат дурсамжийг урин дуудахуй

12-10-2019 10:03

Их хот Шэньжэний ойролцоо органик төдийгүй зэрлэг байгалийг санагдуулам хоолтой зоогийн газрын талаар Ли Иншуай мэдээлэв. Зоогийн газар руу ороход таны толгой дээрээс бүдэгхэн гэрэл тусах бөгөөд хар хадархаг чулуун ханаар хүрээлүүлсэн нь яг л хавцал дотор хооллож буй мэт мэдрэмж төрүүлэх болно. Олон төрлийн хоолыг та нүцгэн гараараа идэх хэрэгтэй болохоос гадна шувуудын жиргээ сонсогдож, яг л далайн давалгаа эргээ алгадаж буй мэт санагдана. Хоолны орц найрлагад багтаж буй хүнсний бүтээгдэхүүний өөрийнх нь үндсэн амтыг тодотгож өгөх байдлаар хийгдэх бөгөөд өдөр бүр шинээрээ ойролцоох фермээс ирдэг байна. Шэньжэнь дэх “Voisin Organique”-ийн ахлах тогооч 30 настай Лин Минюи бүх хоол, уух зүйлсээс гадна дотоод чимэглэл, дуу чимээний эффектүүдийг өөрөө шийдсэн бөгөөд тэр үйлчлүүлэгчиддээ байгальд хооллож буй мэт дурсамжтай, мартагдашгүй мөчийг бүтээж өгөхийг хүсчээ. Цэцэгчин, жааз дуучны туршлага нь Линий хоолонд ч мөн илрэх бөгөөд урлагийн бүхий л төрлийн хоршлыг харуулж чадсан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр