CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шанхайн “Disneyland” тасалбарын үнэдээ өөрчлөлт оруулна

12-10-2019 14:08

Шанхайн “Disneyland” соёл амралтын хүрээлэн ирэх оны зургадугаар сараас тасалбарын нэр төрөл болон үнэ тарифдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Шанхай хотын “Disneyland” руу нэвтрэхэд гурван төрлийн тасалбар санал болгож байгаа бөгөөд үнийн хувьд, энгийн үед 399 юань (ойролцоогоор 56.75 ам.доллар), оргил үед 575 юань, бүх нийтийн амралтын өдрүүдэд 665 юаниар тасалбараа борлуулж байна. 
Харин ирэх оны зургаадугаар сарын 6-ны өдрөөс шинэчилсэн үнэ тариф мөрдөж эхлэх ажээ. Ингэхдээ энгийн үеийн 399 юанийн тасалбарын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр улирлаас хамааран зарим үнээ шинэчлэхээр болсон байна. Тухайлбал, хаврын улирлын ихэнх өдөр болон амралтын өдрүүдийн тарифыг 499 юань болгох бол зуны улирлын ихэнх өдөр болон амралтын өдрүүдийн тасалбарыг 599 юаниар борлуулах юм. Харин бүх нийтийн амралтын өдөр болон олон улсын баяр ёслолын үеэр тасалбарын үнээ 699 юань болгох ажээ.
Тасалбарын үнээ ийнхүү өөрчилснөөр зочид өөр өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонголт хийх өргөн боломжт бүрдэж байна гэж “Disneyland” соёл амралтын хүрээлэнгийн удирдлагууд онцоллоо. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ