Хятад улс орон нутгийн иргэддээ мэргэжлийн боловсрол олгоно
12-09-2019 14:06
Хятад улс ойрын хоёр жилийн дотор хөдөө орон нутгийн иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилго тавьж, энэ хүрээнд мэргэжил дээшлүүлэх 100 сургууль байгуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.
“China Education Daily” сонинд мэдээлснээр, эдгээр сургуулийг мэргэжил олгох коллеж, хөдөө аж ахуйн радио, телевизийн сургууль, мужийн мэргэжил сургалтын төвүүдийг түшиглэж байгуулах ажээ. Мэргэжлийн коллежийн тоо өсөхийн хэрээр тариаланчдад эрдэм боловсролын үүд хаалга нээгдэж, орон нутгийн иргэдийн амьдралын чадавхи дээшилнэ гэж Хятадын Боловсролын яамнаас мэдэгдэж байна.
Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд фермерийн аж ахуй улам хөгжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар сайжрах давуу талтай гэж албаныхан онцоллоо.
Хөтөлбөрийн хүрээнд 35 мянган фермер, тосгоны хороодын 6000 гаруй гишүүн мэргэжил сургалтын төв, коллежид бүртгүүлсэн байна. Хөдөөгийн газар тариаланч, аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн боловсрол олгох энэ хөтөлбөрийн хүрээнд, нэг сая фермер сургахаар зорьж байгаа бөгөөд Хятадын Засгийн газар энэ ажилд таван жил зарцуулахаар төлөвлөжээ.