Нью-Йоркийн амралтын өдрүүдийг “Сайн уу, Панда” гэрэлтүүлнэ
12-09-2019 12:39
Хойд Америк дахь Хятадын урлагийн газраас дэнлүүний урлагийг гайхуулсан гэрлэн чимэглэлийн бүтээлүүдийг Сити Фиэлдийн хүрээлэнд баасан гаригийн үдэш дэлгэн харуулжээ.
Дэлхийд алдартай 60 гаруй дэнлүү урлаач хамтран хэд хэдэн төрлийн хэлбэр хэмжээтэй 120 орчим гэрэлт үзүүлэн бүтээсний дотор 18 метр өндөр зул сарын мод, 30 метр урттай панданы зохиомж бүхий гэрэлт хонгил, бодит хэмжээтэй үлэг гүрвэл болон үлэмж панданууд багтжээ. Жилийн хамгийн хүйтэн энэ улиралд тохилог, дулаан орчинтой, шууд тоглолт, галерей болон баярын худалдаа явуулж болохоор зургаан том асрыг байршуулсан байна. Гэрэлт дэнлүүний баярын нээлтэд Нью-Йоркт суугаа БНХАУ-ын Ерөнхий консул Хуан Пин хэлэхдээ “Хятадын ард түмэн гэрэлт дэнлүүг шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж асаадаг. Энэ уламжлалыг Нью-Йорк хотод авчирсандаа тун баяртай байна. Энэ бол маш чухал арга хэмжээ. Миний бодлоор таны сэтгэл хангалуун байдал хүмүүс хоорондын харилцаа холбоо, нөхөрлөлийг бэхжүүлдэг. Иймд хамтдаа гэрэлт дэнлүүнүүдээ асааж БНХАУ болон АНУ-ын нөхөрлөлийг цаашид гэрэлтүүлцгээе” гэжээ. Гэрэлт дэнлүүний наадам нь 12 дугаар сарын 6-наас 2020 оны 1 сарын 26-ний өдрүүдэд зохиогдох аж.