CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сарнаас ирүүлсэн лазер дохиог хүлээн авчээ

12-09-2019 12:39

 
БНХАУ-ын Хуажүн, Жүншань их сургуулийн хамтран зохион байгуулсан сансрын судлалын  зургадугаар хурал энэ сарын 8-нд Ү Хань хотод болов. Хятад улс энэ оны зургадугаар сараас сансар судлалын "Тянчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн дэлхийн бөмбөрцөгөөс сар хүртэлх зайг хэмжиж буй талаар тус хуралд танилцуулжээ. Өнөөг хүртэл саран дээр байрлах таван өртөөнөөс ирүүлсэн лазер дохиог Хятад улс амжилттай хүлээн авсан байна.
Хятад тэргүүт дэлхийн таван улс дэлхийгээс сар хүртэлх зайг лазераар хэмжих технологитой. Хятад улсын "Тянчин” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Жү Хай лазер хүлээн авагч өртөө нь сарны лазер цацруулагч таван өртөөнөөс ирүүлсэн лазер дохио бүхнийг хүлээн авах хүчин чадалтай юм.
Жү Хай өртөөг нэг жил хүрэхгүй хугацаанд байгуулжээ. Энэ оны зургадугаар сарын 8-нд анх удаа Apollo-15 өртөөнөөс ирүүлсэн лазер дохиог хүлээн авсан бол наймдугаар сарын 14-нд Apollo-14 өртөөнөөс ирүүлсэн лазер дохиог мөн хүлээн авчээ. Харин 11-р сарын 7-нд хүртэл саран дээр ажиллах лазер цацруулагч таван өртөөнөөс  /A15, A14, A11, L17, L21/ ирүүлсэн лазер дохиог амжилттай хүлээн авсан байна. Одоо хүлээж авсан дээрх тоо баримтад анализ хийж, дэлхий болон сарны зайг өндөр нарийвчлалтайгаар тогтоох ажил явагдаж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ