CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Өмнөд Солонгосын тамирчид финалд гялалзлаа

12-09-2019 12:39

Хятад болон Өмнөд Солонгос улс 2019 оны Дэлхийн таеквондогийн Гран при” финалаас тус бүр хоёр алтан медалийн эзэн болж тэмцээнийг амжилттай өндөрлүүллээ.
Орос, Серби, Итали, Кот-Дэуар улсын тамирчид Москвад болсон тоглолтоос алтан медаль хүртсэн байна. Хятадын тамирчин, Олимпийн аварга Жэн Шунь финалын тоглолтод 67 кг-ийн жинд Сербийн тамирчин Миличиа Мандичид ялагдсан бол Их Британийн тамирчин Бианка Валкдэн гэмтлийн улмаас тоглолтоос хасагдаж Гао Пэн эх орондоо хүрэл медалийг авчирчээ. Хасах 57 кг-ийн жинд Лүө Жунши амжилттай тулалдсаар алтан медалийн төлөө Туркийн тамирчин Атик Кубраг ялсан. АНУ-ын тамирчин Анастасия Золотик Канадын тамирчин Скайлер Паркийг ялснаар хүрэл медалийн эзэн болов. Өмнөд Солонгосын тамирчин Кио Дон Италийн тамирчин Сажжад Мардиниг эрэгтэйчүүдийн 80 кг-ийн жинд ялснаар Өмнөд Солонгосын хоёр алтан медалийн эхнийхийг авчирсан юм.
Азарбайжаны тамирчин Радик Исаев Словенийн тамирчин Конрад Тражковичийг нэг онооны илүүгээр ялж хүрэл медаль хүртсэн бол Өмнөд Солонгосын тамирчин Ли Дэй Хүн Их Британийн тамирчин Брэдли Синдэнийг 68 кг-ийн жинд ялж илт давуу байдлаар алтан медаль хүртсэн юм. Хятадын тамирчин, Олимпийн аварга Жао Шуай Ираны тамирчин Мирхашем Хоссэйнитай таарч тоглолтын төгсгөлийг сайн хийснээр хүрэл медаль хүртжээ. ОХУ-ын тамирчин Максим Храмцов хасах 80 кг-ийн жинд Азарбайжаны тамирчин Милад Бэиги Харчеганийг ялж алтан медалийн эзэн болж чадсан юм. Оросын дэмжигчид Георгий Поповыг дэмжиж, тэрээр хасах 58 кг-ийн жинд Ираны тамирчин Армин Хадипоур Сэйхаланийг илт давуу ялж хүрэл медалийн болзол хангав. Италийн Вито Дел’Акүйла Солонгосын Жан Жунийг ялж нутагтаа алтан медаль авчирсан бол Зааны ясан эргийн Рут Гбагби нь Хорватын Матеа Желикийг ганцхан  онооны зөрүүгээр ялж эмэгтэйчүүдийн хасах 67 кг-д алтан медалийн эзэн болжээ. АНУ-ын Пэйж МакФерсон Францын тамирчин Магда Виет Хениний эсрэг тулалдаж ялалт байгуулснаар хүрэл медаль хүртсэн юм. Хасах 49 кг-ийн жинд Тижана Богданович тоглолтын сүүлийн мөчид олимпийн хоёр удаагийн аварга Ву Жиньюгийн толгойг оновчтой өшиглөснөөр алтан медаль хүртсэн юм. Хэдийгээр ялагдсан ч гэсэн 32 настай Ү Жинью ирэх оны Токиогийн олимпод оролцох эрхээ олж авсан бөгөөд ингэснээр тус төрлөөс дөрвөн олимп дараалж оролцож буй анхны эмэгтэй болж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ