CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс алсын оптик удирдлагатай шинэ хиймэл дагуул хөөргөлөө

12-09-2019 12:38

 Хятад улс алсын оптик удирдлагатай шинэ хиймэл дагуулыг бямба гаригийн 10 цаг 55 минутад Шанси мужийн хойд хэсэгт байрлах Тайюань Хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ. Жилин-1 Гаофэн-02В хиймэл дагуул нь Жилин-1 загварын “багцад” харъяалагддаг бөгөөд Куайзоу-1А пуужингийн тусламжтайгаар төлөвлөсөн тойрог замд амжилттай оруулж чадсан байна. Тус хиймэл дагуулыг өндөр нарийвчлалтай, өргөн хүрээг хамрах, өгөгдлийг өндөр хурдаар дамжуулдаг байхаар Чан Гуан хиймэл дагуулын технологийн компани бие даан хөгжүүлжээ. Өмнө нь хөөргөсөн Жилин-1 загварын 14 хиймэл дагуултай сүлжээ үүсгэж, хөдөө аж ахуй, ойн нөөц, байгалийн баялаг болон хүрээлэн буй орчны мэдээллийг алсын зайнаас дамжуулах юм. Куайзоу-1А нь өндөр найдвартай, богино хугацаанд бэлтгэгддэг бөгөөд хямд өртөгтэй, хатуу түлшээр ажилладаг тээвэрлэгч пуужин юм. Тус пуужинг Хятадын Сансарын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпораци хөгжүүлж ирсэн бөгөөд голчлон бага тойрог замд жижиг хиймэл дагуулууд хөөргөхөд ашигладаг.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр