CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад 4000 жилийн настай үр тарианы агуулах олджээ

12-06-2019 17:26

Археологичид Хятадын Хэнань мужийн төв Хуа-Ян хотоос олон тооны тойрог хэлбэрийн буурь илрүүлжээ. Эдгээр нь 4000 жилийн өмнөх үр тарианы агуулах болохыг тэд судалж тогтоогоод байна.
Энэхүү олдвор нь Луншан соёлын үед хамаарч байгаа бөгөөд шинэ чулуун зэвсгийн үеийн балгасаас олджээ. Анх олдворыг үйлдвэрийн ажилчид барилга барих үеэрээ илрүүлж, холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Археологийн малтлага хийж, судалж үзэхэд уг олдвор нь 5000 метр квадрат талбай бүхий амьдрах хэсэгтэй, нийт 30 мянган метр квадрат талбайг хамарсан томоохон хэмжээний байгууламж байжээ.
Хэнань мужийн Археологийн хүрээлэн энэ долдугаар сараас малтлага хийж эхэлсэн бөгөөд тус хүрээлэнгийн судлаач Као Янпэн хэлэхдээ: “Луншан соёл нь анхдагч нийгмээс иргэншсэн эрин үе рүү аажмаар шилжиж байгааг харуулдаг. Соёлын дурсгалууд нь одоогийн Шаньси, Шааньси, Хэнан, Шандун зэрэг мужуудыг хамардаг. Голдуу Шар мөрний ойр орчмоос Луншан соёлд хамаарах олдворууд олддог” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр