CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад эрдэмтэд хөгшрөлтийн нууцыг олжээ

12-06-2019 17:26

Хятад улсын судлаачид тархины хөгшрөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг генийг тогтоож, хөгшрөлтийн молекулын механизмыг нээн илрүүлсэн байна. Хөгшрөлт нь тархины бүхий л  хэсгийг хамарсан маш нарийн үйл явц бөгөөд молекулын механизмыг цаашид улам нарийвчлан судлах шаардлагатай байгаа ажээ.
Кунминий амьтан судлалын хүрээлэн, Хятад улсын шинжлэх ухааны академи болон бусад судалгааны байгууллагын судлаачид хөгшрөлтийн үед гарсан өөрчлөлтийг судлахын тулд дөрвөн залуу, гурван хөгшин макак сармагчингийн тархины 44 бүсээс 547 транскриптом авч судалжээ.Транскриптом гэдэг нь эс дотор байгаа бүх генийн мэдээллийн цуглуулга юм. Энэ нь судлаачдад аль ген аль эсэд идэвхтэй байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахад тусалдаг байна.
“Genome Biology” сэтгүүлд нийтэлсэн тайланд дурдсанаар хөгшрөлтийн үед тархины олон бүс, тэртусмаа зүүн ба баруун тархи хоорондын холболт буурах хандлага байгааг тогтоосон байна. Ялангуяа PGLS нэртэй ген хөгшрөлтийн үед тархинд илүү өндөр үүрэгтэй болохыг хятад эрдэмтэд олж  тогтоожээ. Дараа нь тэд хулгана дахь PGLS генийн түвшинг нэмэгдүүлж үзэхэд, хулгануудын сурах чадвар, үйл хөдлөл нь буурч, хоол идэх дуршил нь багассан байна. Эрдэмтэд мөн PGLS гень хэт идэвхжсэн үед эсийн тоо буурч, тархин дахь мэдрэлийн эсийн холбоосууд мууддаг болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид хөгшрөлтийн талаар илүү ихийг ойлгохын тулд PGLS генийг ирээдүйд илүү нарийвчлан судалж, судалгааны гол объектоо болгож болох юм гэж онцлон тэмдэглэсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр