CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Таншанд дахин газар хөдлөв

12-05-2019 09:33

Хятадын Хэбэй мужийн Таншанд өнөө өглөөний 8 цаг 02 минутад 4,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийг хянах төвийн мэдээлж буйгаар Таншан хотын Фэннанд болсон уг газар хөдлөлтийн голомт нь 10 мянган метрийн гүнд байгаа ажээ. Хойд өргөргийн 39,31, зүүн уртрагийн 118,04 градуст төвлөрчээ. Энэхүү газрын эргэн тойронд сүүлийн найман жилд 23 удаа газар хөдөлсөн юм. Тухайлбал, 2012 оны тавугаар сарын 8-нд Таншан хотын Луань шянд 4,8 баллын газар хөдлөлт болж байжээ.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ