CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болов

12-04-2019 14:44

Бээжинд гурав хоног үргэлжилсэн Монголын соёлын өдрүүдийн хаалтын ёслол Хятад Монголын хамтарсан урлагийн тоглолтоор өндөрлөв.
Энэ сарын 3-ны өдөр Бээжингийн Сувдан теарт болсон тус тоглолтод Монгол Улсын үндэсний симпони найрал хөгжим, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ӨМӨЗО-ны урлагийн нэрт төлөөлөгчид оролцлоо. Хятад Монголын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохиогдсон “Монголын соёлын өдрүүд”-ийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, “Монголын кино өдрүүд”, үндэсний урлагийн тоглолтууд болсон юм. Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 12 киног сонгон авч, БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн байна. Хятадын тал эдгээр бүтээлийг үзэж судлан “Алсын удирдлага”, “Итгэл”, “ТҮЦ-ний охид”, “Халуун зүрх” зэрэг кинонуудыг Хятадын театруудад гаргажээ. Монголын соёлын өдрүүдийн төлөөлөгчдийг Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж ирсэн юм.
Дашрамд дурдахад, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд асан П.Цагаан 2005 онд Хятадад Монголын соёлын өдрүүдийг 40 жилийн дараа амжилттай зохион байгуулж байжээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ