CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Хоёр бар” инээдмийн кино Хятадын зах зээлд тэргүүлж байна

12-04-2019 14:44

Хятад уран бүтээлчдийн хийсэн "Хоёр бар" инээдмийн кино дотоодын Box office-д тэргүүлж байгааг Хятадын Кино мэдээллийн сүлжээнээс мэдэгдлээ.
Энэхүү кино дөрвөн өдрийн турш кино театруудаар гарахдаа нийт 16.2 сая юань буюу 2.3 сая ам.долларын орлого олсон байна. Тодруулбал, өдрийн нийт орлогын 30 гаруй хувийг энэ кино дангаараа бүрдүүлжээ.
Хятад улсын алдарт жүжигчин Гө Юу “Хоёр бар” киноны гол дүр болох хулгайлагдсан бизнесмэний дүрийг чадварлагаар бүтээсэн байна. Бүтэлгүй залуугийн адал явдлыг тун хөгжилтэйгээр харуулсан тус киноны араас  13,2 сая юанийн орлогоор Америкийн "Knives Out" кино удаалжээ. Харин 11 дэх өдрөө дэлгэцнээ гарч буй "Frozen-2" анимэйшн бүтээл 9.5 сая юанийн орлогоор гуравдугаарт жагссан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ