CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Орос улсууд сансар судлалын салбарт хамтарна

12-03-2019 16:18

 Дорнод Хятадын Фужиан мужийн Сямэн хотод Хятад-Оросын инженер техникийн 6-р форум боллоо. Уг форумд хоёр улсын агаарын болон сансар судлалын  салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын төлөөлөл болон  эрдэм шинжилгээний байгууллагуудын 400 гаруй төлөөлөгч оролцжээ.
Форумын явцад сансар дахь хог хаягдлыг багасгах, сарыг судлан шинжлэх, нисгэгчгүй нислэг хийх, агаарын  худалдаа арилжаа болон хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлвийн  талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Форумын үеэр Сямэн хотын 8 академи, ОХУ-ын Шинжлэх ухаан-инженерүүдийн холбоо, Сямэн хотын Хөгжлийн асуудал эрхлэх хороо, Хятадын сансар судлалын нийгэмлэгүүд цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний зэрэгцээ Хятадын хэд хэдэн компани Оросын талд хамтран ажиллах урилга гардуулсан байна.
Мөн форумын Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацийн Шинжлэх ухаан технологиин Хорооны даргын орлогч Ву Жинфэн: “Сансрын орон зай нийт хүн төрөлхтний ололт мөн. Орос, Хятад улсууд сансар судлалын хамтын ажиллагааны удаан жилийн түүхтэй. Хоёр улс хоёул сансрын жолоодлогот нислэг, сарыг судлах чиглэлээр урт удаан хугацаанд хамтран ажиллах болно” гэж мэдэгдлээ.
Энэхүү форумыг Хятадын Шинжлэх ухаан-техникийн нийгэмлэг, Оросын Шинжлэх ухаан-инженерүүдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Форумын явцад 8 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулалт бүхий 15 төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ