CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн төв өргөн чөлөө 5G сүлжээнд холбогдлоо

12-03-2019 16:18

 Бээжин хотын төв өргөн чөлөө Чан-Анжие 5G сүлжээнд холбогдсон талаар Хятадын харилцаа холбооны “China Mobile”  компани мэдээллээ. Энэ өргөн чөлөөнд 5G сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 50 гаруй станц байршуулсан байна.
 “China Mobile” компани дараагийн ээлжинд Бээжин хотын худалдаа арилжааны гол дүүрэг болох Тунжоуд 5G сүлжээний станцууд байршуулахаар төлөвлөж байгаа аж. Тэр дундаа тус дүүргийн засаг захиргааны томоохон байгууллагуудыг өндөр хурдны 5G сүлжээгээр иж бүрэн хангахаар зорьж байгаагаа албаныхан мэдээлж байна.
Анх 6-р сард 5G технологийг ашиглах зөвшөөрлийг  “China Telecom”, “China Mobile”, “China Unicom”, “China Broadcasting Network” зэрэг дөрвөн компанид олгожээ. Энэ цагаас хойш Хятадын олон нийтийн харилцаа холбооны газрын оператор компаниуд 5G холбоо харилцааны шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулж, түгээх тал дээр онцгойлон анхаарч байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ