CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бизнес эрхлэгчдэд зориулсан Боагийн форум

12-02-2019 18:00

 2019 оны Хятад улсын бизнес эрхлэгчдэд зориулсан Боагийн форум энэ сарын 2-нд Хайнань мужын Боад нээлтээ хийв. Уг форумд Хятадын эх газрын 1000-аад компани оролцож байна.
Форумыг Синьхуа сайт, Синьхуа агентлагийн мэдээллийн төв, Хятадын эдийн засгийн мэдээллийн алба зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ. Форум автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнд үйлдвэр, түргэн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэдэг ахуйн нэгжүүд, цахим худалдаа, санхүү болон эдийн засгийн бусад шинэ аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Эрүүл мэнд, соёл, үйлчилгээний компаниуд, мөн цаг хугацааны шалгуурыг давсан хуучин брэндүүд, сүүлийн үеийн технологид түшиглэн шинээр гарч ирж буй компанууд ч байна. Эдгээр аж ахуйн нэгжийн нийт хөрөнгө нь 20 их наяд юаньд хүрч байгаа ажээ. Хоёр хоног үргэлжлэх уг форумын үеэр "Инноваци ба чанартай хөгжил" сэдвээр засгийн газрын удирдлага, нэр хүндэд эдийн засагчид, амжилттай бизнес эрхлэгчдийг урин лекц уншуулан яриа илтгэл хийлгэх юм. Мөн хамтаар эдийн засгийн чанарлаг хөгжилд арга зам хайж, инноваци болон чанартай хөгжлийн талын туршлага солилцох юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ