CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжинд “Жангар” судлалын хурал болов

11-29-2019 14:46

 Хятадын “Жангар” судлалын хүрээлэнгийн 2019 оны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Бээжин хотноо боллоо.
БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиолын хүрээлэн, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан тус хуралд Бээжингийн Төвийн үндэстний их сургууль, Гансу мужийн Баруун хойдын их сургууль, ӨМӨЗО, ШУӨЗО-ны их дээд сургууль болон судалгааны байгууллагуудаас 40 гаруй эрдэмтэн оролцож 19 үндсэн илтгэл тавьжээ. Ойрд монголчуудын дунд үүсч дэлхийд тархсан “Жангар” туулийг эмхэтгэх, цуглуулах, хэвлэх, судлах ажил эхлээд 200 гаруй жилийг үдэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд судлаач эрдэмтэд “Жангар” туулийн зарим гар бичмэл, тархалт, үг хэллэгийн утгыг тодруулах, туурвилзүйн онцлог, хүүрнэлийн хэв шинж, хувилбар, орчуулгыг хэлэлцсэний зэрэгцээ энэхүү түүхэн бүтээлийг хамгаалах, уламжлуулах, судалгааны дата сан хөмрөг байгуулах, урлагийн бүтээл болгон түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон байна. БНХАУ-ын “Жангар” судлалын нийгэмлэг энэ оны ажлын тайлангаа тавьж цаашдын төлөвлөгөөгөө мөн танилцуулав.

Хятадын НШУА-ын Үндэстний утга зохиолын хүрээлэнгийн дарга, академич, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгийн дарга Б.Цогжин мэндчилгээ дэвшүүлэв

Хятадын НШУА-ын Үндэстний утга зохиолын хүрээлэнгийн судлаач, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгийн дэд дарга Сэцэнбат нээлтийн ёслолыг удирдав

Оросын ШУА-ын Халимагийн шинжлэх ухааны судалгааны төвийн мэргэжилтэн Базар

Баруун хойдын үндэстний их сургуулийн Монгол хэл соёлын дээд сургуулийн орлогч захирал Б.Мөнхөө мэндчилгээ дэвшүүлэв 

 ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн профессор Оч мэндчилгээ дэвшүүлэв

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр