CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад 232 сая иргэн цахим боловсрол эзэмшиж байна

11-26-2019 17:22

Хятад улс хот, хөдөөгийн боловсролын байгууллагын соёлын зөрүүг арилгаж, хүүхэд залуустаа хүртээмжтэй, эн тэнцүү мэдлэг боловсрол олгохын тулд цахим сургалтын арга ашиглахыг илүүд үзэж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад дахь интернет хэрэглэгчдийн тоо 854 саяд хүрч, интернетийн хүртээмжийн түвшин 62 хувь болж өсчээ. Үүнийг дагаад цахим орчинд мэдлэг боловсролоо дээшлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, цахим боловсрол эзэмшигчдийн тоо 232 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны эцсээс 31 саяар өссөн үзүүлэлт гэж “Хятадын интернэт хөгжил”-ийн тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, Хятадын интернет хэрэглэгчдийн 27 хувь нь ямар нэгэн байдлаар цахим орчинд боловсролын үйлчилгээнд хамрагдсан болохыг Хятадын Интернет сүлжээ мэдээллийн төвөөс гаргасан уг тайланд онцолсон байна. Зургаан сарын дотор цахим боловсрол эзэмшигчдийн тоо ийнхүү хурдацтай өссөн нь интернэтийн хөгжилд илүү анхаарах хэрэгтэй болсны дохио гэж албаныхан үзэж байна.   
Өдгөө Хятад улсад цахим боловсролын янз бүрийн арга хэлбэр бий болж, хүүхэд залуус хүссэн чиглэлээрээ мэдлэг боловсролоо ахиулах болжээ. Энэ бол улс орны хэмжээнд боловсролын үйлчилгээг тэнцвэртэй хөгжүүлэх шинэ бөгөөд оновчтой шийдэл гэж судлаачид мөн онцолсон байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр