CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шиньжян жил хүрэхгүй хугацаанд 200 сая жуулчин хүлээн авчээ

11-26-2019 17:22

 Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орон энэ жил жуулчдын хөл хөдөлгөөнд дарагджээ. Оны эхний 10 сарын байдлаар дотоод, гадаадын 200 сая гаруй жуулчин тус нутагт аяласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42 хувиар өссөн үзүүлэлт гэж нутгийн удирдлагууд мэдээллээ.
2019 оны эхний 10 сарын байдлаар аялал жуулчлалын орлого 341.7 тэрбум юань буюу 48.7 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад, аялал жуулчлалын орлого ч мөн 40 гаруй хувиар огцом өссөнийг орон нутгийн Соёл, аялал жуулчлалын хэлтсээс мэдэгдлээ.
Шиньжян-Уйгурын өөртөө засах орон нь олон угсаатны өлгий нутаг төдийгүй, өвөрмөц ёс заншил, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой гэдгээрээ Хятад улсдаа алдартай билээ. Орон нутгийн удирдлагууд жуулчдыг татахын тулд зам харилцаа, дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр нилээдгүй анхаарчээ. Цаашид нутаг орноо улам хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжих бодлого хэрэгжүүлснээр гадаадын жуулчдыг ч мөн олноор нь татна гэдгээ нутгийн удирдлагууд онцолж байна.
Мөн тус бүс нутаг өвлийн улиралд гойд үзэсгэлэнтэй байдаг учраас “Өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр”-өө улам баяжуулж, хүйтний улиралд ч гэсэн жуулчдынхаа тоог алдахгүй байх болно гэж Шиньжян-Уйгурын Аялал жуулчлалын үйлчилгээний албаны дарга Ву Фэнг хэллээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ