CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Борталын монголчууд ур чадвараараа өрсөлдөв

11-26-2019 17:22

 ШУӨЗО-ны Борталын монгол үндэстний өөртөө засах жөүд цагаан идээ боловсруулах ур мэргэжлийн уралдаан болж, хатгамлын үзэсгэлэн нээгджээ.
  Энэ сарын 24-ний өдөр Борталын Биеийн тамир, соёл, аялал жуулчлалын товчооноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээ цагаан идээ үйлдвэрлэгч 25 аж ахуйн нэгж, хүмүүс, 15 хатгамалч оролцож өөрсдийн бүтээгдэхүүний дээжсийг дэлгэн үзүүлсэн байна. Шар тос, ааруул хурууд, нэрмэл архи, ээзгий, цөцгий зэргийг шалгаруулан нэгдүгээр байранд нэг, хоёрдугаар байранд гурав, гуравдугаар байранд таван хүн, онц өргөмжлөлөөр таван байгууллага, хүнийг тус хөхиүлэн шагнажээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн брэндийг бүтээгчдийг дэмжиж, сурталчлах ажлуудыг Бортын намын хороо, засгийн ордноос цувралаар хийж байгаагийн нэг нь энэ юм.

Борталын телевизийн сэтгүүлч Лю Чо, Бадамцэцэг, Сувд, Жо Жан Дун

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ