CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Алипэй”-тэй аялах боломж бүрдлээ

11-25-2019 15:29

  Хятадын төлбөр тооцооны тэргүүлэх компани болох Алипэй гадаадын аялагчдад зориулсан шинэ үйлчилгээ нэвтрүүллээ. Ингэснээр Хятад улсад богино хугацаагаар аялж яваа  жуулчид гар утсаараа дамжуулан төлбөр тооцоо хийх боломж бүрдэж байна.

   Биедээ бэлэн мөнгө авч явах нь жуулчдын хувьд багагүй эрсдэл дагуулдаг. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хангах, цаг хугацааг хэмнэх зорилгоор энэ аппликэйшнийг хөгжүүлжээ. “Алипэй” аппликэйшн нь Хятад улсад маш өргөн хэрэглэгддэг бөгөөд дэлгүүр хэсэх, буудал захиалах, үзвэр үйлчилгээний тасалбар авах, такси дуудах гээд бүхий л үйлчилгээнд төлбөр тооцооны “щхөтөч болдог билээ. Хэрэглэгч утасны дугаар болон банкны дансаа “Алипэй” аппликэйшнд холбосноор гар утсаараа төлбөр төлөх боломж бүрддэг. Харин түр хугацаагаар Хятад улсад зорчиж яваа гадаадын иргэдийн хувьд Хятадын банкинд данс нээх нь бараг л боломжгүй зүйл юм. Тиймээс “Алипэй” аппликэйшний олон улсын хувилбарыг илүү хялбар байдлаар шийджээ. Гадаадын жуулчид Шанхайн банкны урьдчилсан төлбөрт картын үйлчилгээг сонгон идэвхжүүлж, “Алипэй” дансандаа юань татаж болох бөгөөд гар утсаараа QR код уншуулж бүхий л төлбөр тооцоогоо хийх боломжтой юм.

   Сүүлийн жилүүдэд БНХАУ жуулчдыг татахын тулд визний нөхцөлөө хөнгөвчлөх тал дээр онцгойлон анхаарч байна. 2018 оны байдлаар Хятад улсад 30 сая гаруй гадаадын жуулчин ирсэн бөгөөд олон улсын аялагчдын тоо жил бүр 4.7 хувиар тогтмол өсч байгааг тус улсын салбарын яамнаас мэдээлж байна.
 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ