CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Японы хүмүүнлэгийн солилцооны хуралд баярын мэндчилгээ илгээв

11-25-2019 15:29

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ сарын 25-нд Бээжинд болж байгаа Хятад Японы хүмүүнлэгийн солилцооны хуралд баярын мэндчилгээ илгээв.
  
   Ши Жиньпин “Хятад Япон хоёр орон хүмүүлгийн солилцооны урт удаан жилийн түүхтэй. Өнгөрсөн 2000 гаруй жилийн турш хоёр орон бие биений давуу талаас суралцан, өөр өөрийн улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ Азийн өв соёлд хувь нэмрээ оруулсаар ирлээ. Өнөөдрийн дэлхий ертөнц хувирал хөгжлөөр дүүрэн байна.
   Үүний зэрэгцээ хүн төрөлхтөнд хамтаар хүчин чармайлт гарган шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Ирээдүйд хамтын ажиллагаанд хүмүүнлэгийн болон соёлын солилцоо гүнзгийрэх нь лавтай. Бид дэлхий нийтийн хамт хөгжлийн боломжийг атган, ойлголтоо гүнзгийрүүлэн хүмүүн төрөлхтөний соёлын түүхийг хамтаар бэлэглэе” гээд “Өнөөдөр Хятад Японы харилцаанд эерэг зүйл олширч, сайжирсаар байна. Талууд энэхүү нааштай эерэг хандлагыг бүтээхийн зэрэгцээ хүмүүнлэгийн солилцоог шат ахиулан, шинэ цаг эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг хөгжүүлэхэд тус салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
  
   Шинзо Абэ “Япон Хятадын хүмүүнлэгийн солилцооны өнөөгийн механизм бол БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Осакагийн уулзалтаар үеэр нийтлэг ойлголтын үр дүнгийн шууд илрэл юм. Тус механизм нь хоёр орны иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой. Талууд шинэ цаг эриний Япон Хятадын харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч, Япон Хятадын харилцаанд шинэ хуудас сөхөх хэрэгтэй” гэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ