CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс шинжлэх ухаанд 1.4 тэрбум юань төсөвлөжээ

11-25-2019 15:30

 Хятадын Засгийн газар ирэх онд шинжлэх ухаан, технологийн хөгжилдөө онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ. Тус улс 2020 оны төсвийн төсөлдөө 1.4 тэрбум юань буюу 198 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтыг шинжлэх ухаан, инновацийн хөгжилд зориулан баталсан байна. 
 
   Санхүүжилт мужуудад хэрхэн хуваарилагдсан байдлыг авч үзвэл, Жяньсу, Шандун, Гуандун мужууд хамгийн их буюу тус бүр нь  65-70 сая юанийн санхүүжилт авчээ.
 
   Энэхүү санхүүжилтыг орон нутгийн шинжлэх ухааны хөгжил, инновацийн ололт амжилтанд зориулан төсөвлөснийг Сангийн яамнаас онцгойлон сануулж, орон нутгийн удирдлагууд хөрөнгө мөнгөө оновчтой зүйлд зарцуулахыг даалгасан байна.
 
   Харин Монгол улсын тухайд шинжлэх ухааны салбарын хөгжилд зориулан жилд дунджаар 36 тэрбум төгрөг буюу 15 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөдөг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ