CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Архитекторын содон шийдэл бүхий гайхалтай байгууламж тун удахгүй сүндэрлэнэ

11-19-2019 16:46

Баянхуур мэт аркан зочид буудал

Орос дахь архитекторчид Олон улсын архитектурын холбоо хамтран “Арк зочид буудал” зохион бүтээжээ. Энэхүү зочид буудал нь далайн түвшин дээшлэх, газар хөдлөлт зэрэг үүсэж болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зориулалтаар бүтээгджээ. Хамгийн сонирхолтой зүйл нь тус буудал нарны эрчим хүч хуримтлуулах хавтантай бас борооны урооны усыг хуримтлуулах системтэй байдаг. Ийнхүү бүхий л буудлыг бохирдолгүй эрчим хүч болон цэвэр усаар хангадаг ажээ. 

 
Их далайд хөвөгч

Дэлхийн дулаарал бүх орнуудад цаг агаарын эрс тэс байдлыг бий болгож байна. Үер усны гамшиг, хэт халалт эсвэл хэт хүйтэн цаг агаар ноцтой. Далайн түвшин жилээс жилд өссөр байгаа нь далайн түвшнээс доогуур байгаа орнуудад эсрэг арга хэмжээ авахгүй байхын аргагүйд хүрчээ. Далайн түвшин дээшлэх нь хүрээлэн буй орчинд эргэлт буцалтгүй өөрчлөлт оруулах болно. Польшийн дизайнерууд далайд шилжих боломжтой завины тусламжтайгаар шинэ суурин зохион бүтээж байна. Тэд түүнийгээ хөвмөл буюу нүүдэл "Далайн тэнгисийн хороолол" гэдэг .

 
Угалз хэлбэрийн Эко хотхон


Парисын Эко-Архитектур Филиппиний байгалийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газарт өлгий нэртэй усан дээрх хотгон зохион бүтээв. Нэг талынх нь өндгөн хэлбэртай эко буудал, нөгөө талаар нийтийн орон сууц байгуулжээ. Харин төвд нь далай аяллын судалгааны зорилго бүхий лаборатори байрлах юм.

Аглаг уулын шигтгээн


45 метр дөрвөлжин талбайг эзлэх тус байгууламжийн гол хэсэг нь хадны гүн талд байдаг бол ил хэсэг нь асга хаднаас түрэн гарч ирж буй байдлаар дизайн хийсэн юм . 

 Хүсний ногооны том сагс


Энэтхэг болон Францын хөдөө аж ахуйн мэрэгжилтнүүдэд хамтран 36 давхар байгууламж зохион бүтээв. Нарны илч гэрлийг шингээх чадах тус зургаан том багана бүтэцтэй байгууламжид иргэд оршин суунгаа жижиг бизнес эрхэлж болох юм байна. Уг байгууламж нь хүнсний ногоо тарих гол зориулалттай зохион бүтээгдсэн ба метр дөрвөлжин бүрд 20 кг хүнсний ногоо болон жимс жимсгэнэ хураах боломжтой гэнэ.

 Умард туйлын алтан өндөг


Шведийн умард хэсгийн Кирунa хотын өөрчлөлтийн төслийн дагуу дизайнер Мэц Бэйгэрт болон Ларс Бэргист нар хамтран алтан шаргал өнгөтөй өндөг хэлбэртэй байгууламж зохион бүтээжээ. Туйлын хүйтэн цаг агаарын нөхцөлд саунд орох зориулалтай энэхүү бүтээлээ тэд Солар эгг буюу "Нарны өндөг" гэж нэрлэж байгаа бөгөөд зохион бүтээсэн онгод нь умард туйлын цаг агаараас ирсэн гэж байна.

Алс далайг хараачлах нь


Их далайн амар амгаланг мэдрэн амралтаа ая тухтай өнгөрүүлэх нэгэн газар бол Австрали улсын өмнө хэсэгт буй асга хаданд дүүжлэгдсэн дөрвөн давхар барилга юм. Тус барилга нь далайн уснаас хэдхэн метр өндөрт байрлах агаад асга хаднаа бэхлэгдэж тусдаа салангид байдалтайгаар оршдогоороо онцлогтой юм.
  

 

Усанд оронгоо далайн хачирхалтай сонин загас жараахайг сонирхох нь


Дубайн орон сууц хөгжүүлэгч компани дэлхийн хэмжээнд 42 тансаг орон сууц байгуулах зөвшөөрөл олж авсан юм. Далайд хөвөх байдлаар зохиомжилсон энэхүү байгууламж нь дээр доороо хоёр давхар. Дээр давхарт нь зочны өрөө, гал тогоо байрладаг бол доор давхарт нь усанд орох хэсэг бий. Харин та энд усанд оронгоо далайн хачин сонирхолтой загас жараахайг сонирхох боломтой аж.


Их далайд тэнэгч MORP Hotel


MORP Hotel хэмээх далайн хөвөгч зочид буудал бусад жуулчдын хөлөг онгоцтой адилгүй нь тогтсон хурд мөн зорилтот буудалгүй, аяллын маршрутгүй байдаг. Тус далайн хөвөгч зочид буудал салхины аясаар их далайд хөвөх агаад ямар нэгэн газар руу очино гэсэн зорилго чиглэлгүй юм. Харин хааяа нэг эрэгт ойртох үедээ зарим зочдоо буулган шинэ гийчдээр багаа сэлбэдэг байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ