CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн дээд амжилтыг эвдсэн монгол залуу Геннист бүртгүүлэхийг хүсэж байна

11-18-2019 14:24

 Шүдээрээ хамгийн хүнд юм чирсэн дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн номд бүртгүүлэх зорилготой монгол залуу тун удахгүй онгоц чирэхээр бэлтгэж байна.
Монгол улсын Баянхонгор аймгийн харъяат, 27 настай Цогнэмэхийн Гантулга гэдэг энэ залуу өмнө нь 45 хүний суудалтай “Granbird”автобус, таван ширхгээр нь холбосон “Land cruiser 200” маркийн машиныг 10 метр газарт шүдээрээ амжилттай чирсэн нь ихээхэн шуугиан тарьсан юм. “Granbird” маркийн автобус нь 16 тонн жинтэй бөгөөд доторх зорчигчид болон ачаатай нийлээд бараг хагас тонн нэмэгджээ. Ийнхүү 16,7 тоннын тээврийн хэрэгсэл чирснээрээ Гиннесийн дээд амжилтыг эвдсэн байна. Гиннесийн өмнөх дээд амжилт автобусны төрөлд 15 тонн байсан ажээ. Тэрбээр энэхүү авъяасаа олж нээгээд дөнгөж хоёрхон жил болж байгаа бөгөөд дээрх хугацаанд 12 хүний суудалтай бага оврын автобус, Монголын домогт бөхчүүдийн өргөж байсан хүч тамирын чулуунууд гэхчилэн олон зүйлийг шүдээрээ урт, богино зайд чирч туршжээ. Өдгөө 72 кг жинтэй Ц.Гантулга 13 наснаасаа эхлэн үйлчилгээний газруудад хүч тэнхээ шаардсан ажил хөдөлмөр хийж эхэлжээ. Ц.Гантулга өөрийнх нь энэхүү онцгой чадварыг ойлгож урамшуулах байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, дэлхийн дээд амжилтыг тэмдэглэдэг Гиннесийн номд бичүүлэх хүсэлтэйгээ бидэнд ярьж байлаа. Тэр бол Монголын тал нутгийн жирийн нэг малчин залуу билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ