CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний айлчлал амжилттай болж эх орондоо буцаж ирэв

11-18-2019 14:24

Бразил улсад болсон БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцохоор явахдаа Бүгд Найрамдах Грек улсад зочилсон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал амжилттай боллоо. Тус айлчлалын үеэр Ши Жиньпиний хэлсэн үг дэлхий нийтийн анхаарлыг татав.
Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн нарийн бичгийн газрын дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шэшян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн гадаад харилцааны ажлын хорооны Тамгын газрын дарга Ян Жэчи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Бүх Хятадын УТЗЗ-ийн орлогч дарга, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Хэ Лифэн нар энэ сарын 17-ны өдөр нэгэн онгоцоор БНХАУ-ын даргатай хамт буцаж ирцгээв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ