CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин хаалтын үг хэлэв

11-14-2019 15:40

 Бразил улсад болж буй БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтын хаалтын ёслол энэ сарын 13-нд болж өнгөрлөө. Тус ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэв. Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рама Фосса нар хаалтын ёслолд оролцжээ.
Ши Жиньпин “Сүүлийн хэсэг хугацаанд дэлхий дахины байдалд олон шинэ өөрчлөлт гарсан нь аз тохиол хийгээд өрсөлдөөнийг зэрэг дагуулж байна. Технологийн шинэ хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн эрч хүч чангарахын хэрээр эдийн засгийн хөжилд шинэ орон зай нээж өгсөн. Үүний зэрэгцээ протекционизм, дээрэлхэх үзэл газар авч дэлхийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтад сөрөг тал ажиглагдаж, дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн юм. Гэхдээ аж ахуйн байгууллагууд өөртөө итгэлтэй байвал зах зээл улам тэлэх боломжтой. Энд цугларсан бизнесийн салбарынхан ирж буй аз тохиолыг атган, өөрийн давуу талаа ашиглан зөв өрсөлдөх юм бол БРИКС-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадна. Тэгснээр дэлхийн эдийн засгийн өсөлт, ажил олголтод бодит хувь нэмрээ оруулах болно. БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн өөрчлөлтийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэн ажиллах маш чухал ач холбогдолтой юм. Бизнес эрэхлэгчид технологийн шинэ хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн талд зоригтойгоор туршин хамтран ажиллах нь инноваци, дата эдийн засаг, ногоон эдийн засаг зэрэг салбарт шинэ амжилт гаргахын үндэс болно. Мөн  БРИКС-ын таван улсын эдийн засгийг чанарын хувьд солонгоруулна” гэлээ.
Мөн тэрбээр цааш нь “Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжилд сөрөг хүчин зүйл тургарч байна. Улс орнууд худалдаа хөрөнгө оруулалтын  талд тулгарч байгаа асуудлаа олж мэдэн, шийдвэрлэх арга замаа хайх хэрэгтэй. Энэ нь тухайн улс орны засгийн газар аж үйлдвэр, зах зээлийн эрэлт хэрэгцээг илүү сайн ойлгоход тусалж, шийдвэр гаргах үйл ажиллагааг сайжруулна” гэжээ.
Хятад улсын дарга, “Хятад улсын хөгжил бол дэлхийн хувьд боломж юм. Ирээдүйд Хятад улс илүү их нээлтэй бодлого баримтлах болно. Хятад улсын эдийн засаг урт хугацааны турш тогтвортой өсөлттэй байна. Бид зах зээл үүд хаалгаа илүү өргөнөөр нээх болно. Дотоодын бизнес эрхлэх орчинг сайжруулна. "Нэг бүс нэг зам" санаачлага чанарын хувьд шат ахин дэвшиж байна. Бизнес эрхлэгчдэд энэ бол боломж, хичээн ажиллах хамтын ажиллагаанаас илүү их үр өгөөж хүртэнэ гэдэгтээ итгэж байна” гэлээ.
БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтын хаалтын ёслолд 600 гаруй томоохон бизнес эрхлэгч оролцов.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр