CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дарга Бразилд хүрэлцэн очлоо

11-13-2019 13:55

 Энэ сарын 12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай үүргийн онгцоор Бразилд хүрэлцэн очив. Тэрбээр БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцохоор Бразилыг зорьсон юм.
Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюанийг онгоцноос буухад Бразилын Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд угтан авчээ.  Мөн Бразилын агаарын хүчний командлагч хүндэтгэл үзүүлэн, хүндэт харуул жагсан улаан хивсэн дээгүүр алхуулсан байна.
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцох Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дин Шюэшянь, Ян Жэчы, Ван Ян, Хэ Лифэн нар нэгэн онгоцоор очжээ.
Бразилд суугаа БНХАУ-ын Элчин сайд Ян Ванмин онгоцны буудалд угтах ёслолд оролцов.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ