CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дарга Грект айлчилж байна

11-11-2019 17:08

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай үүргийн онгоцоор Афины олон улсын нисэх буудалд 11-р сарын 10-нд хүрэлцэн очсоноор Бүгд Найрамдах Грек улсад хийх түүний төрийн айлчлал албан ёсоор эхэлжээ.
Ши Жиньпинийг гэргий Пэн Ли-Юанийн хамт онгоцноос буухад Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас тэргүүтэй засгийн газрын албаны хүмүүс угтав. Хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талд эгнэн хүндэтгэл илэрхийлсэн байна.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард иргэдийн өмнөөс Грекийн засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсчээ. Тэрбээр, “Грек бол урт удаан түүхтэй эртний соёлт гүрэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс юм. Эртний соёлт улсын хувьд Хятад, Грек хоёр соёл түүхээрээ ойлголцол нөхөрлөлөө гүнзгийрүүлэхийг би дэмждэг. Ойрын жилүүдэд Хятад, Грекийн харилцаа өндөр түвшинд хөгжиж, хоёр талын дээд хэмжээний хамтын ажиллагаа өргөжиж, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж байна. "Бүс ба зам" төслийн хамтын ажиллагааны хүрээнд Пираус боомтын төсөл амжилттай хэрэгсэн. Талууд олон улс, бүс нутгийн томоохон асуудлаар ойлголцлоо бэхжүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байх болно” гэжээ.
БНХАУ-ын дарга Грек дэх төрийн айлчлалынхаа дараа Бразилд болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцох юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ