CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хятадын олон улсын импортын экспог нээв

11-07-2019 13:59

 Хятадын олон улсын импортын хоёрдугаар экспо энэ сарын 5-нд Шаньхай хотын үндэстэний үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийсэн юм. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож чухал үг хэлжээ. Тэрбээр "Нээлттэй хамтын ажиллагаа, хувь заяаны цогц" хэмээх гол сэдэвтэй илтгэлдээ “Талууд илүү нээлттэй хандлага болон аргачлалаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, инновацийн нээлттэй хөгжлөөр дэлхийн эдийн засагт хүч нэмэрлэх нь зөв. БНХАУ илүү нээлттай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ өөрчлөлт, хөгжил, инновацийг илүү шат ахиулан гадаад ертөнцтэй чөлөөтөй харилцах болно” гэжээ. Мөн тэрбээр Хятад улс гадаадын улс оронтой илүү нээлттэйгээр хамтран ажиллах гурван хүсэлт болон таван аргачлалыг хуран цугларсан олонд танилцуулав.

Илүү нээлттэйгээр хамтран ажиллах гурван хүсэлт
Нэг: Хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн эдийн засгийг хамтдаа цогцлооё. Үүсч мэдэх зөрчил сөргөлдөөнийг найрсгаар ярилцаж, зөвшилцөлөөр шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм. Талууд бие биеэ ойлгон харилцан хүндэтгэж, адил тэгш харилцвал шийдвэрлэх боломжгүй зүйл гэж үгүй. Нээлттэй хөгжлийн төлөө хувиа хичээж довоо шарлуулахгүйгээр дэлхийн худалдааны олон талт шинжийг хүндэтгэн ганц талын ашиг сонирхлоор хандахгүй.
Хоёр: Илүү нээлттэй дэлхийн инноваци эдийн засгийг цогцлооё. Талууд шинэ технологийг эдийн засгийн хөгжилд шингээж, бүтээлчээр хамтран ажиллах нь зөв. Бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж технологоор хамтан ажиллаж, түүний үр өгөөжийг нийтэд хүртээх нь зөв. Оюуны өмчийг хамгаалах гэдэг нь түүний олон нийтээс тусгаарлана гэсэн үг биш харин тухайн оюуны өмчийн бүтээх ашиг тусыг олон нийтэд илүү түгээхэд орших юм.
Гурав: Хамтаар ашиг хүртэх нээлттэй дэлхийн эдийн засгийг цогцлооё. НҮБ-гийн зорилго болон зарчмаар үндэс болгон олон улсын дүрэм журмыг хүндэтгэн олон талт зарчмаар худалдаа болон хөрөнгө оруулалтад уужуу бодлого хэрэгжүүлэх нь зөв. Хөгжил сул улс орныг дэмжин ажиллаж, хөгжлийн үр өгөөжийг илүү олон улс орон болон ард иргэдэд түгээнэ.

Илүү нээлттэйгээр хамтран ажиллах таван аргачлал
Нэг: Хятад улс зах зээлээ боох биш харин бүр илүү нээнэ. Хятад улсын дундаж орлоготой давхарга дэлхийд хамгийн том, зах зээлийн цар хүрээ, асар их нөөцтэй бөгөөд хэтийн төлөв нь хязгааргүй юм. БНХАУ-ын дотоод зах зээл маш том. Хятад улс дотоодын зах зээлийг илүү идэвхтэй болгож, импортод илүү ач холбогдол өгөн анхаарч, үнэ тариф болон зардлыг бууруулах, импортын худалдааг сурталчлан үзэсгэлэнгийн бүсийг хөгжүүлэх, олон улсын өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний импортыг өргөжүүлэх болно.
Хоёр: Нээлттэй байсаар байх болно. Хятад улс чөлөөт худалдааны туршилтын бүсийг зоригтойгоор өргөтгөнө. БНХАУ Хайнаны чөлөөт худалдааны боомт байгуулан зоригтой туршина. Бээжин-Тяньжин-Хэбэйгийн хөгжлийн бүс, Хөх мөрний эдийн засгийн хөгжлийн бүс, Хөх мөрний гурван хойг нутгийн интеграцичлал, Гуандун-Хонконг-Макао зэрэг томоохон булангийн бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах учир талуудтай хамтран ажиллах орон зай их байх болно.
Гурав: Эдийн засгийн таатай орчныг хэвээр хадгална. Хятад улс эдийн засгийн хөгжлийг саатуулж буй илт асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ. Шинэчлэл хийх явцыг хурдасгаж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг сайжруулах замаар өндөр түвшинд нээлттэй, өндөр чанарын хөгжилд чиглэсэн институцийн баталгаа өгөх болно.
Дөрөв: Олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Хятад улс олон талт худалдааны системийн эрх зүй, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагатай шинэчлэлийг дэмжинэ. Хятад-Европын хөрөнгө оруулалтын гэрээ, Хятад-Япон-Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээр, Хятад-ШХАБ чөлөөт худалдааны хэлэлцээрийн явцыг хурдасгана. Хятад улс НҮБ, Их 20, АПЕК, БРИКС болон эдийн засгийн даяаршлыг дэмжих бусад механизмын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно.
Тав: "Бүс ба зам" санаачлагаа үргэлжлүүлсээр байх болно. Хятад улс хамтаар цогцолж хамтаар ашиг хүртэх зарчмыг баримтална. Нээлттэй, ногоон, шударгаар ард иргэдийн амьдралд ашиг тусаа өгөх, тогтвортой зорилт дэвшүүлэх, "Нэг бүс, нэг зам" санаачлагыг чанартай хөгжүүлэхийг хичээх болно. 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ