CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Салхи сөрөн нисэх “шувуухай”

11-05-2019 13:29

Хятадын Аньхуй мужийн Даншань шяньд амьдардаг 30 настай бүсгүй Ли Жуань өвчний улмаас байнга шахуу орон дээр хэвтдэг. Гэсэн ч тэрбээр мэдрэгчтэй балаа хазан, уруулаа гар болгон ашиглаж утасныхаа дэлгэцийг “дардаг”. Ийн найз нөхөд, үйлчлүүлэгч, шуудан түгээгч нартай харилцаж, найз нөхдийнхөө хүрээллийг тэлж, төрсөн нутгийнхаа жимсний шинэ мэдээллийг бусадтай хуваалцдаг.
 2008 онд 19 настай байхдаа тэрбээр нугасны өвчнөөр өвчилж, толгойноосоо бусад биеийнхээ хэсгийг хөдөлгөж чадахгүй болжээ. Үүнээс хойш Ли Жуань нэг үе цөхрөнгөө барж, өөрийгөө далавч нь хугарсан “шувуу”-гаар төсөөлөх болсон байна. Харин 2015 онд гэртээ интернэт тавиулж, мэдрэгчтэй утастай болжээ. Түүнээс хойш Ли Жуаний амьдрал гэрэл гэгээтэй болж, түүний ертөнц ор болон өрөө нь байхаа болив. Тэрбээр интернэтэд хаа сайгүй “хэсэж”,  “QQ”, “Вичат”-д бүртгүүлж, амаараа энгийн хүнээс ч хурдан бичих болжээ. 2015 оны намар тосгоныхон алим арвин хураасан боловч борлуулалт буурсан байна. Ли Жуань гэрийнхэн болон нутгийн иргэддээ алим зарахад нь туслахын тулд интернэтээр анх удаа жимс зарж үзэв. Тэрбээр өдөр шөнөгүй мэдрэгчтэй бал амандаа зууж, амнаасаа цус шүүртэл, урд талынхаа шүдийг эмтэртэл олон нийтэд мэдээлэл хүргэжээ. Нэг сарын хугацаанд Ли Жуань 5000 кг алим зарж, гэрийнхээ мөнгөний хэрэгцээг шийдвэрлэж чаджээ. Ийн борлуулалтын шинэ сувгийг нээж, тосгоны иргэдэд интернэтээр жимс худалдаалахад туслах болсон байна. “Би бол хөх тэнгэрт нисэх хугарсан далавчтай “шувуу”...Миний зүрх сэтгэл хүчтэй хэвээр байнаа” хэмээн Ли Жуань ярьжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ