CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын импортын үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдав

11-05-2019 13:35

 Хятадын олон улсын импортын хоёр дахь үзэсгэлэн худалдаа Шанхай хотноо өнөөдөр нээлтээ хийнэ. Тус арга хэмжээ тав хоног үргэлжилж, 10-нд хаалтаа хийх юм. Тэгвэл Шанхай хот бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар 170 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ. Хятад Олон улсын импортын үзэсгэлэн худалдааг өнгөрсөн оноос зохион байгуулж эхэлсэн.
Аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн нийт талбай 330 мянган ам метр аж. Улс орнууд үзэсгэлэнд худалдаа, технологийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэхээс гадна тоног төхөөрөмж, хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, үйлчилгээ зэрэг таван том төрлийн долоон салбар бүсийг хамрах юм. Түүнчлэн 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж, 500 мянга орчим мэргэжлийн бэлтгэн нийлүүлэгч, үзэгчид үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ